Нигерид барьцааны хүмүүсийг хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Нигерид барьцааны хүмүүсийг хөнөөжээ

Нигерид барьцаалагдсан Итали, Их Британийн хоёр иргэн  аврах тусгай ажиллагааны үеэр амиа алджээ. Тус улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн мэдээлснээр хүн барьцаалагч алан хядагчдыг баривчилсан гэнэ. Нигерид арван сарын турш барьцаанд байсан хоёр хүнийг Их Британийн тэнгисийн цэргийн тусгай хүчин суллах үеэр барьцаалагч этгээдүүд хөнөөсөн аж. Их Британийн Ерөнхий сайд амиа алдсан хоёр хүний ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Гэвч Италийн цагдаа нар уг хэрэгт Их Британийн тусгай албаныхныг буруутгажээ. Өнгөрсөн оны тавдугаар сард барьцаалагдсан хоёр хүнийг суллахаар Их Британи, Нигерийн тусгай албад хамтран ажиллаж байжээ. Барьцаалагчдын гарт амиа алдсан хоёр Нигери дэх Италийн барилгын компанийн инженерүүд байсан талаар Франс-пресс агентлаг мэдээлсэн байна. Арван сарын өмнө зэвсэгт барьцаалагч этгээдүүд Нигерийн Кебби хот дахь тэдний оффис руу дайран орж, хоёр инженерийг барьцаалсан аж. Кебби хот нь Аль-Кайдагийн сүлжээ идэвхижсэн Нигерийн хил дээр байдаг гэнэ. Нигерийн хууль сахиулагчид барьцаалагч этгээдүүдэд хуулийн дагуу ялын дээд хэмжээ оноохоор төлөвлөж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж