Кекүшюзан Д.Батбаярын төрсөн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Кекүшюзан Д.Батбаярын төрсөн өдөр тохиож байна

УИХ-ын гишүүн, кёкүшюзан Д.Батбаярын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1973 оны гуравдугаар сарын 8-нд Ховд аймгийн Ховд суманд мэндэлж, өдгөө 40 насыг шүргэж буй нь энэ аж. Монгол тооллоор бол 40 хүрлээ ч гэж хэлж болно. Түүнийг бөх сонирхогчид мэргэжлийн сумогийн ертөнцөд Монгол бөхийн алдрыг дуурсгасан төдийгүй их аварга асашёорюү Д.Дагвадорж, хакухо М.Даваажаргал нарыг сумогийн оргил өөд тэмүүлэх замыг зассан хүн гэж ч үнэлэх нь бий.

Монгол аавын хөвгүүдээс хамгийн тэргүүнд Японы сумогийн дэвжээнээ эх орныхоо нэрийг дуурсгаж цагтаа “Мэхний их дэлгүүр” гэх алдар хүндийг авч байсан түүний хувьд ийнхүү одтой иртэй гялалзаж явсан цаг бий ч УИХ-ын гишүүнээр сонгогдон, гавьяат жүжигчин Т.Баясгалантай нэгэн өрх болсон үеэс хатуухан зэмлэлийг олноос сонссон ч эрхэм гишүүн энэ амьдралдаа сэтгэл хангалуун яваа билээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж