“Их зургаа” Ираны асуудлаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

“Их зургаа” Ираны асуудлаар хэлэлцэнэ

Дэлхийн хүчирхэг зургаан гүрний дипломатууд Ираны цөмийн асуудлаар байр сууриа нэгтгэхээр Вена хотод чуулах гэж байна. НҮБ-ын цөмийн шинжээчдийн уулзалтаар өчигдөр дипломатчид уг асуудлаар хэлэлцжээ. Цөмийн эрчим хүчний олон улсын агентлагийн шинжээчдийн уулзалтаар дипломатууд Иран цөмийн сайтад цэвэрлэгээ хийж буй тухай цуу яриа тус улс цөмийн зэвсэг үйлдвэрлэж буй гэдэг таамаглалыг улам дэврээж буй тухай ярьжээ. Гэвч хүчирхэг гүрнүүд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар санал хуваагдаад байгаа билээ. Ираны Парчин цэргийн баазад асар том техник хэрэгсэл, машинууд аваачсаныг харуулсан хиймэл дагуулын зурагнаас цөмийн шинжээчид Иран цөмийн зэвсгийн туршилтын ул мөрөө арилгаж байна гэдэг таамаглал дэвшүүлжээ. Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөр нь эрчим хүч, энхийн зориулалттай гэж тайлбарлаж буй авч өрнөдийн орнууд, АНУ үүнд итгэхгүй байгаа билээ. Тиймээс АНУ, Их Британи, Герман, ОХУ, Франц, Хятадын дипломатууд энэ асуудлаар хэлэлцээ хийхээр чуулах гэж байна. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Ираны цөмийн хөтөлбөрт хатуу байр суурьтай байгаа бол ОХУ, Хятад дипломат арга замыг эрхэмлэж байгаа юм.

Иран Парчин дахь цэргийн баазад НҮБ-ын цөмийн шинжээчдийг оруулахад бэлэн гэдгээ өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн байна

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж