Мадагаскар арлыг хар салхи нөмөрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Мадагаскар арлыг хар салхи нөмөрчээ

Энэтхэгийн далай дахь Мадагаскар арлыг халуун орны Ирина хар салхи нөмөрч, 73 хүний аминд хүрчээ. Мадагаскар улсын гамшигтэй тэмцэх газраас лхагва гаригт мэдээлснээр хар салхи 21,000 гаруй байшин барилгыг сүйтгэсэн гэнэ. Хар салхины гамшигт тус арлын улсын 67,911 хүн нэрвэгдэж, 21,235 хүн орон гэргүй болсон байна. Мадагаскарын Засгийн газар орон гэргүй болсон хүмүүст түр хоргодох байр болгож, майхан илгээж байгаа юм байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газрын шинжээчдийн мэдээлснээр Ирина хар салхи Мадагаскарт өнгөрсөн хоёр долоо хоногт хоёр дахь удаагаа дэгдэж буй гамшигт үзэгдэл гэнэ. Өнгөрсөн сард Мадагаскар аралд Жуанна хар салхи дэгдэж, зам барилгыг эвдлэн сүйтгэсэн юм. Мадагаскарт нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд хар салхи ид дэгдэлтийн үе байдаг аж. Хар салхины гамшгаас болж Мадагаскарт 100 гаруй хүн амиа алдаад байгаа гэнэ. Хар салхи нөмөрсний дараа тус арлын гол зам лаг шаварт дарагдаж, тээврийн үйлчилгээ саатжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж