“Сонгуулийн технологийн үндэс” худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Сонгуулийн технологийн үндэс” худалдаанд гарлаа

ОХУ-ын нэр хүндтэй сонгуулийн технологич Е.Малкин, Е. Сучков нарын “Сонгуулийн технологийн үндэс” номыг орчуулагч Б.Наранцогт эх хэлнээ орчуулан худалдаанд гаргажээ. Энэхүү ном нь сонгуулийн кампанит ажлын стратеги, тактикаас эхлээд Орос орны өвөрмөц нөхцөлийг тусгасан намын тогтолцооны тухайлсан асуудал хүртэлх сонгуулийн технологийн тулгын чулуу болсон бүх зүйлийг багтаасан нэлээн бүрэн дүүрэн тогтолцоотой зөвлөмж болжээ. Уг номыг Оросын сонгуулийн сүүлийн арван жилийн түүхийн олон жишээгээр баяжуулсан бөгөөд рецензент нарын үнэлгээгээр сонгуулийн технологийн шилдэг, нэлээн нарийн мэргэшсэн ном болжээ. Улстөрийн зөвлөх болон имижмейкер, намын зохион байгуулагч, түүнчлэн мэргэжлийн үйл ажиллагаа нь сонгуулийн кампанит ажил явуулахтай холбогдсон бүх хүнд энэ номыг зориулсан байна. Эл номын ерөнхий редактораар Хэл бичгийн ухааны доктор, профессор Г.Буянтогтох, М.Саранчимэг нар ажиллажээ.

Бүс нутгийн асуудлын хүрээлэнгийн захирал Максим Дианов энэ номын талаар “Энэ ном сонгуулийн кампанит ажлын технологийн тухай ОХУ-ын   шилдэг ном болж  чадсан ажээ. Оросын сонгуулийн нөхцөл байдал барууны төдийгүй мөн манай өөрийн сонгуулийн технологийг ч ашиглах боломжгүй тийм өвөрмөц, сонгодог буюу академик шинжтэй байдаг. Нэлээн олон сонгуулийн кампанит ажилд оролцож байсан, тухайлбал тэдгээрийн заримыг удирдаж байсан тус номын зохиогч хэт технологи талтай аргаас зайлсхийн Оросын тухайлсан нөхцөл байдалд тохирсон хандлагыг ашигласан явдал тэдэнд Оросын сонгуулийн технологийн өвөрмөц байдлыг мэдрэх боломж олгожээ. Өөрөөр хэлбэл, тэд уншигчид, мөн ирээдүйн нэр дэвшигч болон сонгуулийн менежерт нэг удаа идчих бэлэн загас бус, харин засаг барих аргийг санал болгосон байна. Сонгуулийн кампанит ажлыг нөөцөөр хангах компенсатор буюу нөхөх шинж болон тэдгээрийг санхүүжүүлэх онцлогийн тодорхойлолт энэ номыг анхуурууштай унших хэсэг болж чаджээ. Янз бүрийн төвшний зэрэгцсэн кампагит ажил гэж нэрлэгдэх сонгуулийн кампанит ажлыг холбож явуулах, түүнчлэн намын тогтолцоо, сонгуулийн кампанит ажилтай холбоотой асуудалд зориулсан бүлэг сонгуулийн технологийн хөгжилд мэдэгдэхүйц шинэлэг бөгөөд чухал зүйл болсон байна. “Тактикт” зориулсан бүлэг нэлээн дэлгэрэнгүй бөгөөд бүрэн дүүрэн бичсэн тул “Кампанит ажлийн төлөвлөлт, удирдлага” бүлгийн хамт сонгуулийн сурах бичгийн үүргийг амжилттай гүйцэтгэхээр болжээ. Гэхдээ сонгуулийн кампанит ажлын өмнө явуулах арга хэмжээг тодорхойлох, социологийн судалгаа болон хууль зүйн судлагдахууныг кампанит ажлын дагалдах махбод /элемент/ төдийнхөнөөр хязгаарлалгүй, тэдгээрийг идэвхтэй хэрэглэгдэхүүн болгон ашиглах тал дээр анхаарал бага хандуулсан байна. Сонгуулийн кампанит ажлын ангилал, төрөл зүйлийн тухайд санал зөрж болохоор байна. Тухайлбал, миний бодлоор, ОХУ-ын нэр тойрог бүхий субьект дэх Төрийн Думийн сонгууль хоёр болон түүнээс дээш тойрогтоо субьектийн сонгуулиас технологийн хувьд бага зэрэг ялгаатай. Юутай ч гэсэн энэ шүүмж бол зарчмын бус, харин мэтгэлцээний шинжтэй байгааг ойлгох хэрэгтэй. Би ирээдүйн сонгуульд нэр дэвшигч болон түүний менежерт сонгуулийн кампанит ажилд оролцохын өмнө өөрийгөө болон нөөц боломжоо зөв үнэлэхэд нь тус болох энэ номыг анхааралтай судлахыг зөвлөе.” гэж дүгнэжээ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж