Сирийн газрын тосны сайд босогчидтой нэгдэв

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Сирийн газрын тосны сайд босогчидтой нэгдэв

Сирийн газрын тосны дэд сайд Засгийн газрын эсрэг босогчидтой нэгдэж, огцрохоо мэдэгджээ. Абдо Хуссеймеддин огцорч буйгаа мэдэгдсэн видео бичлэгийг YouTube  сайтад тавьсан гэнэ. Тэрбээр Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардсан бослого хөдөлгөөнд нэгдэж буй Засгийн газрын хамгийн өндөр албан тушаалтны нэг болж байгаа юм. НҮБ-ын хүмүүнлэгийн ажилтнууд Сирийн Хомс хотыг цэргийнхэн бөмбөгдөж, хиаруулсан тухай мэдэгдсэний дараа тэрбээр сайн дураар огцрох болсноо мэдэгдсэн гэнэ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн орлогч Валери Амос мэдэгдэлдээ Сирийн цэргүүд Хомс, Баба Амр хотыг бөмбөгдөж, сүйрүүлсний дараа босогчдод тусалсан иргэдийг эх орноосоо урвасан гэж толгой дараалан хядаж буй талаар дурьджээ. Жилийн өмнө Ерөнхийлөгч Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцсэн жагсаалаар эхэлсэн мөргөлдөөн хэдийн иргэний дайн болон хувирчээ. НҮБ-ын шинжээчдийн хэлж буйгаар Сирид мөргөлдөөн эхэлснээс хойш амиа алдсан хүмүүсийн тоо 7,50-д хүрсэн аж. Олон улсын хамтын нийгэмлэгүүд Сири дэх хүчирхийллийг зогсоох арга  хэмжээ авахаар хэлэлцэж буй авч зөвшилцөлд хүрч чадаагүй байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж