Андерс Бревикт ял тулгажээ

Хуучирсан мэдээ: 2012.03.08-нд нийтлэгдсэн

Андерс Бревикт ял тулгажээ

Норвегид 77 хүнийг буудан хөнөөсөн хэт барууны үзэлт Андерс Бревик гэгчид прокурорууд алан хядах үйл ажиллагаа явуулсан хэрэгт ял тулгасан байна. Прокурорууд түүнийг хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өөрчлөлтөд орсон байсан гэж үзэж, албадан сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Гэвч түүнд оноох шийтгэлтэй холбоотойгоор сэтгэцийн өөрчлөлттэй гэх оношийн талаар маргаан дэгдээд байгаа юм байна.

Андерс Бревик гэгч өнгөрсөн оны долдугаар сард Утойя арал дээрх улс төрийн намын залуучуудын клубын цуглааны үеэр олон хүнийг бөөнөөр буудаж хороосон юм. Тэрбээр мөн Осло хотод машинд тэсрэх бөмбөг тавьж, найман хүний амийг хөнөөсөн байна. Хэт барууны үзэлт Андерс Бревик шүүх хурал дээр дээрх хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн авч, Норвеги, Европыг лалын шашинтнуудаас цэвэрлэх зорилготой уг үйлдэл нь зүй ёсных байсан гэж мэдүүлсэн юм. 77 хүнийг нэг дор буудаж хөнөөсөн Андерс Бревикийг шүүх хурал ирэх дөрөвдүгээр сард болох юм байна. Шүүх түүний буруутай эсэхийг тогтоож шийтгэл оноохдоо сэтгэцийн өөрчлөлттэй гэдэг оношт тулгуурлан яллах аж. Шүүх эмнэлгийн шинжээчид түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношилсон авч хохирогчдын ар гэрийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж