Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх тухай асуудлыг авч хэлэлцсэн ч олонхийн шийдвэрээр “Огцруулах шаардлагагүй” гэсэн шийдэлд хүрсэн байна. Ингэхдээ УИХ дахь хоёр намын бүлгийн гишүүдийн хувьд байр сууриа хамгаалан тууштай зогсч халуухан мэтгэлцээн өрнүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Тухайлбал, тус байнгын хорооны бүрэлдэхүүнд багтдаг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хувьд “Сайд Ж.Энхбаярыг огцруулах үндэслэл хангалттай байна” гэж үзэж, байр сууриа хамгаалсан бол УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Огцруулахгүй” хэмээн эсрэг байр суурь баримталжээ. Гэхдээ тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд олонхи байсан нь огцруулахгүй гэх шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Уг нь УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны энэ удаагийн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, П.Алтангэрэл нар нэмэгдэж орсон боловч шийдвэр гаргахад нөлөөлж чадаагүй аж. 

Гэхдээ сайд Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг ирэх баасан гариг буюу энэ сарын 9-нд зарлагдах ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдлийг гаргах юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж