Байнгын бус ажилтай залуусын тоо өсч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Байнгын бус ажилтай залуусын тоо өсч байна

Байнгын бус ажилтай залуусын тоо Японд өнгөрсөн жил 80 мянгаар өсөж 1.78 сая боллоо гэж Японы Дотоод хэргийн яам мэдээллээ. Энэ нь сүүлийн зургаан жилд тохиолдож буй анхны жил дамнасан өсөлт юм. Эдийн засаг хүндрэлтэй байгаа нь үүнд нөлөөлж байна, энэ байдал цаашид ч үргэлжилж магадгүй гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлсэн. Өнгөрсөн жил их дээд сургууль төгссөн төгсөгчдийн 20 орчим хувь нь нэгдүгээр сарын байдлаар байнгын ажил олоогүй байна. Байнгын бус ажил эрхэлж байгаа иргэдийн ихэнх нь доогуур боловсрол, мэдлэгтэй бөгөөд 14-34 насны иргэд байгаа юм. Өнгөрсөн жил эрэгтэй байнгын бус ажилчдын тоо Японд 50 мянгаар нэмэгдэж 810 мянга болсон бол эмэгтэй байнгын бус ажилчдын тоо 30 мянгаар нэмэгдэж 970 мянга болсон байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж