Молдав хүчирхийлэгчдийн эсрэг шинэ хууль батлав

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Молдав хүчирхийлэгчдийн эсрэг шинэ хууль батлав

Молдавын парламент хүүхэд хүчирхийлэгчдийг шийтгэх шинэ хууль баталжээ. Шинэ хуульд зааснаар хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон Молдав төдийгүй гадаадын иргэнийг химийн аргаар үргүй болгож, хөнгөлөх шийтгэл хүлээлгэхээр болжээ. Хүчингийн хэрэг үйлдэгч гэмт хэрэгтнүүдэд ч мөн уг хууль хамаатай гэнэ. “Ассошиэтэд Пресс” агентлагийн мэдээлснээр Молдав секс туризмын орон гэж болж хувираад буйд Молдавчууд эмзэглэх болсон аж. Тус агентлагийн мэдээлснээр Молдавт сүүлийн хоёр жил хүүхэд хүчирхийлсэн гэмт хэрэг холбогдсон найман этгээдийн тав нь гадаадын иргэд байжээ. Хүүхэд хүчирхийлэгч гэмт этгээдийн гаж хүслийг дарах уг шийтгэл нь тестероны ялгаралыг зогсоож, үргүй болгох аж. Гэвч Хүний эрхийг хамгаалах  “Amnesty International” байгууллага Молдавын парламентын баталсан хуулийг хүний үндсэн эрхийг боомилсон шударга бус хууль гэж шүүмжилжээ. Хүүхэд хүчирхийлэгчдийг химийн аргаар хөнгөлж шийтгэх ялыг 2009 онд Польшид санаачилсан бөгөөд ОХУ саяхнаас мөн ийм хуультай болжээ. Герман, Бүгд найрамдах Чех улсад хүчингийн хэргийн гэмт хэрэгтнүүдийг мэс заслын аргаар хөнгөлж шийтгэх ял хэвээр байгааг Европын хүний эрхийг хамгаалах байгууллагууд хатуу шүүмжилдэг аж. Молдавын парламентын баталсан шинэ хууль ирэх долдугаар сараас хүчин төгөлдөр болох гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж