Саркози цагаачдын тэтгэмжийг бууруулна гэв

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Саркози цагаачдын тэтгэмжийг бууруулна гэв

Францын Ерөнхийлөгч Николя Саркози тус улсад гадаадын цагаачид хэтэрхий олон байгаад цагаачлалын системийг буруутгажээ. Телевизийн халз мэтгэлцээнд оролцсон Ерөнхийлөгч ирэх сард болох сонгуулиар дахин сонгогдвол цагаачдын тоог цөөлнө гэж мэдэгдсэн байна. Сонгуулийн өмнөх санал хураалтаар Николя Саркозигийн хүчтэй өрсөлдөгч Социалист намын нэр дэвшигч Франсуа Олланд хамгийн олон санал авсан юм. Николя Саркози мөн барууны үзэл баримтлалт Марин Ле Пений Үндэсний Фронт намыг дэмжигчдээс дэмжлэг авахыг хичээж байгаа гэнэ. Францын Ерөнхийлөгч Николя Саркози Францыг цагаачдын улс болгохгүйн тулд тус улсад оршин суух зөвшөөрөл олгох хуулийг чангатгана гэж хэлсэн байна. Аав нь Унгарын цагаач байсан Николя Саркози Францад сүүлийн арваад жил оршин сууж буй гадаадын цагаачдад олгодог тэтгэмжийн хэмжээг бууруулна гэж мэдэгдсэн байна. Францын Ерөнхийлөгч байсхийгээд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, цагаачлалыг шүүмжилсэн мэдэгдэл хийдэг нь Францын иргэдийн саналыг хоёр хуваадаг аж. Николя Саркози Францын Ерөнхийлөгч болсныхоо дараа цыгануудыг тус улсаас хөөн гаргахаар цагаачлалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж