БТСГ-ын дарга шигшээ багийн бэлтгэлтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

БТСГ-ын дарга шигшээ багийн бэлтгэлтэй танилцав

Биеийн тамир, спортын газрын дарга Ч.Наранбаатар амралтын өдрүүдэд Орхон, Сэлэнгэ аймгийн БТСГ болон Булганы Хангал суманд байрлах “Олимп” бэлтгэлийн баазад ажиллаад ирлээ. Дээрх аймгуудад нийтийн биеийн тамир, спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн явагдаж, амралтын өдрөө ая тухтай өнгөрөөж байгаатай таарсан бөгөөд тус аймгуудын БТСГ-т зөөврийн чанга яригчийг гардуулан өгсөн байна. “Олимп” бэлтгэлийн баазад чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн 50 гаруй, эмэгтэй боксын 19 тамирчин дасгалжуулагчдын хамт бэлтгэлд гараад байгаа юм. Тэдний бэлтгэлтэй танилцаж, олимпийн эрхийн тэмцээнүүдэд амжилттай оролцохыг хүсэн ерөөв.

“Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж