Афганистаны бөглүү муж цасанд дарагджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

Афганистаны бөглүү муж цасанд дарагджээ

Афганистаны зүүн хойд хэсэг дэх Бадахшан мужид их хэмжээний цас унаснаас 42 хүн амиа алдаж, олон хүн сураггүй алга болжээ. Мужийн захирагчийн албанаас мэдээлснээс үзвэл Таджикистаны хилийн ойролцоох нэгэн тосгон бүхэлдээ цасанд дарагдсан гэнэ. Бадахшан нь Афганистаны хамгийн бөглүү, ядуу муж гэнэ. Тус мужид хамгийн их цас унадаг ч энэ жил олон жилийн дунджаас их цас орсон талаар цаг агаарын шинжээчид мэдэгджээ. Бадахшаны Улаан загалмайн ажилтнууд цасанд боогдсон бөглүү суурингийн иргэдэд тусламж үзүүлэхээр очсон гэнэ.  190 оршин суугчтай суурингийн 39  хүн цасан шуурганд төөрч амиа алдсан аж. Гэвч бөглүү сууринд хүрэх зам маш хэцүү учраас аврах ажилтнуудын ажилд хүндрэл учруулж байгаа юм байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж