Хуучирсан мэдээ: 2012.03.07-нд нийтлэгдсэн

“Jazz and Blues night” болно

Жазз, блюз хөгжмийн хэмнэлийг мэдрүүлэх “Jazz and blues night” тоглолт гуравдугаар сарын 10-ны 20 цагт “Түшиг” их дэлгүүрийн эсрэг талд байрлах “Fers Function House”-т болох гэж байна. Энэ үеэр The “Ocean’s 11” хамтлагийн дуучин Буянаа, Хулан, Солонго нар дуулах гэнэ. Тоглолт эхлэхээс өмнө залуусын үзэл бодлоо солилцох арга хэмжээ буюу хэлэлцүүлэг өрнөх юм байна “Fers function house”-т бямба гараг бүр жазз хөгжмийн үдшийг танд бэлэглэх юм билээ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж