
Хоёр намын бүлгээс тав таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж дундын хувилбар гаргахаар болсон ч АН-ын бүлэг буулт хийж, МАН-ын бүлэг гэдийж байна. АН-ынхан аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг УИХ-ынхтай хамт зургадугаар сард, сум, дүүргийнхийг намар хийх хувилбар гаргаад буй. Энэ талаар намын бүлгүүд өчигдөр орой болтол хуралдсан. Бүлгүүд өнөөдөр хамтарсан мэдээлэл хийж аль бүлэг ямар шийдэлд хүрсэн талаараа сэтгүүлчдэд дуулгах бололтой байна.
Д.ОЮУН