Түүхий эд импортлохыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Түүхий эд импортлохыг хориглолоо

БНХАУ-д энэ оны эхний улирлын байдлаар дөрвөн ч мужид мал амьтны гаралтай “О” болон “А” хэвшлийн шүлхий өвчин гараад байгаа аж. Нэгдүгээр сарын 18-нд Бээжин хотын дөрвөн аж ахуйд мал амьтны гоц халдварт “А” хэвшлийн шүлхий өвчин гарч, 23 үхэр өвчилж 575 үхэр устгасан байна. Харин хоёрдугаар сард тус улсын Гуандон, Ганду мужид мал амьтны гоц халдварт “А” хэвшлийн шүлхий өвчин гарч 1749 гахай өвчилж, 10526 гахай устгасан байна. Харин хамгийн сүүлд Шанси мужид “О” хэвшлийн мал амьтны гаралтай шүлхий өвчин гарч, 18 үхэр өвчилж, 98 толгой үхэр устгасан тухай мэдээллийг  дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ирүүлсэн байна. БНХАУ-д ойр ойрхон мал, амьтны гоц халдварт өвчин гарч байгаа төдийгүй бүс нутгийн хэмжээнд судалгаа хийж үзэхэд Монгол Улсын хил хязгаарт халдварын голомт улам ойртсоор байгаа ажээ.  Түүнчлэн 2000-2006 онд мал амьтны гоц халдварт шүлхий өвчин манай улсад зургаан удаа гарч байсны таван удаагийн тохиолдол нь Хятад улстай хил залгаа аймгуудад гарчээ.  Өнгөрсөн онд гэхэд тус улсын 13 мужид мал амьтны гоц халдварт “АЗИ-1”, “А” хэвшлийн шүлхий өвчин гарчээ. Тиймээс мал амьтны гоц халдварт шүлхий өвчин Монгол Улсад хил дамжин халдварлан орж ирэхээс сэргийлж, бүх төрлийн салаа туурайтай мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг БНХАУ-аас импортлох импортын мэдэгдэл олгох асуудлыг түр хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргажээ.

Д.Цээпил     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж