Австралид үерийн аюул нүүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Австралид үерийн аюул нүүрлэжээ

Австралийн зүүн өмнөд Уэльсийн Вагга Вагга хотод үер болж, 9000 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Тус хотод хэдэн өдөр дараалан орсон хүчтэй аадар борооны улмаас Маррамбижи голын усны төвшин 10.9 метрт хүрснээс ийнхүү хотын оршин суугчдыг айдаст автуулжээ. Оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажилд цэрэг, цагдаагийнхныг дайчилж байгаа гэнэ. Үерт хоёр хүн живж, амиа алдсан талаар онцгой байдлын албаны хүмүүс мэдээлсэн байна. Австралийн зүүн өмнөд хэсгийн Квинслэнд, Виктория зэрэг газруудад ч үерийн аюул нүүрлээд байгаа гэнэ. Маррамбижи гол хамгийн сүүлд 1844, 1974 онд үерлэж, эргээ хальж байсан аж. Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард үерийн аюул нүүрлэсэн газруудад онц байдал зарлаж, шаардлагатай бүх арга хэмжээг авахыг үүрэгдсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж