Эдийн засгийн форум өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форум өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор гурав дахь жилдээ зохион байгуулагдсан Эдийн засгийн чуулга уулзалт хоёр өдрийн турш Төрийн ордноо үргэлжилж дөнгөж сая өндөрлөлөө. Эдийн засгийн чуулга уулзалтын хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож саналаа хэлсэн юм. Монгол Улсын төрийн тэргүүн “Эдийн засгийн чуулга уулзалт нь жилээс жилд өргөжин агуулгын хувьд баяжиж, тэр хэрээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж чадаж байгаа нь чухал ололт гэж үнэллээ. Гагцхүү гүйцэтэгл алга гэж хэлсэн юм. Гэхдээ Монгол Улсын хувьд дотооддоо асуудлаа ярилцаж чадаж байгаа нь бусад орнуудтай харьцуулахад хамгийн давуу тал гэж онцлоод цаашид асуудлыг шийдвэрлэх талд өмнө гаргасан саналуудаа хэрэгжүүлэх нь чухал байна гэдгийг тэмдэглэлээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд чуулга уулзалтыг хааж хэлсэн үгэндээ өнгөрсөн хоёр жилд зохион байгуулсан эдийн засгийн форумаас гаргаж байсан санал санаачлагууд шийдлээ олоод явж байгаа нь ч бий. Басхүү олоогүй нь ч бий гэдгийг хэлж байна. Мөн энэ удаад зохион байгуулсан эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд Монгол Улсын эдийн засгийн их өсөлтийг хөгжил болгон хувиргах, тэр дундаа байгалийн баялгийн тэгш хуваарилалт бий болгохын тулд гарц хайсан болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Хөгжилд хамтдаа уриан дор болсон энэ удаагийн Эдийн засгийн чуулга уулзалтад гадаад, дотоодын 1000 гаруй төлөөлөгч оролцож, эдийн засгийн их өсөлтийг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэхийн тулд юун дээр анхаарах. Тэр дундаа хувийн хэвшлийн салбарынхны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юун дээр анхаарах шаардлагатай талаар хөндсөний зэрэгцээ нефтийн хараат байдлаас гарахын тулд төр засаг ямар бодлого баримтлах. Эрчим хүчний хэрэглээг хангахын тулд цаашид эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлэх, эрүүл мэндийн салбарыг шинэчлэхэд хувийн хэвшлийн салбарынхан хэрхэн оролцох гэх мэт олон асуудлыг хөндөж санал дэвшүүллээ. Төлөөлөгчдийн хувьд “Энэ удаагийн Эдийн засгийн чуулга уулзалтаар олон чухал асуудал хөндөгдлөө. Одоо гол нь ажил хэрэг болгох талд ажиллах нь чухал байна” гэж онцолж байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж