Ираны томоохон худалдан авагч импортоо бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Ираны томоохон худалдан авагч импортоо бууруулжээ

Ираны нефтийн томоохон худалдан авагч Энэтхэг импортоо хязгаарлахаар болжээ. Иранаас авах нефтийн хэмжээгээ эрс бууруулах шийдвэр гаргасан тухай Энэтхэгийн эрх баригчид мэдээлсэн байна. Барууны орнуудын Ираны нефтийн хоригийн нэг хэсэг хэмээн мэдэгдэж байгаа аж. Энэтхэг, Хятад, Япон улсууд Иранаас өдөртөө л 2.6 сая баррель нефтийг оруулдаг юм. Гэвч Ираны цөмийн хөтөлбөрийн эсрэг нефтийн хязгаар хийн эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. АНУ тэргүүтэй орнууд ирэх долдугаар сарын 1-ээс эхлэн Ираны нефтээс бүрэн татгалзах бөгөөд өөр эх сурвалжийг хайж байгаа аж.

Б.ЗОЛЗАЯА

Эх сурвалж: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж