1000 ажлын байрны өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

1000 ажлын байрны өдөрлөг болно

Бүтээн байгуулалт, барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй “New Progress” групп нь 2012 онд Улаанбаатар хотын хэмжээнд дөрвөн том төсөл, хөдөө, орон нутагт гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний дагуу эрчим хүчний 315 шугам шинээр тавьж, 181 км хатуу хучилттай авто замын ажлыг хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд 1000 ажлын байр бий болгох гэнэ. Үүний 45 хувь нь зам барилга, 20 хувь нь эрчим хүч, 25 хувь нь үйлдвэрлэл, харин үлдсэн 10 хувь нь худалдааны салбарт байх аж. Зорилтын хүрээнд ажлын байрны өдөрлөг зохион байгуулах бөгөөд нийслэлд гуравдугаар сарын 9-нд Монгол-Японы төвд 11.00 цагт “1000 ажлын байр” өдөрлөг болох бол гуравдугаар сарын 16, 17-нд Дархан, Эрдэнэт хотод болох юм байна. Тэдний зүгээс мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн болон ажилд зуучлах төвүүдтэй хамтран суралцагсдын дунд шалгаруулалт зарлаж, шалгарсан хүмүүсийг ажлын байранд урьж буй ажээ.

Э.Сараа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж