Тува Кара-оолыг улсынхаа тэргүүнээр батлав

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Тува Кара-оолыг улсынхаа тэргүүнээр батлав

Тувагийн парламентын гишүүд өнгөрсөн баасан гаригт Шолбан Кара-оолыг улсынхаа тэргүүнээр санал нэгтэйгээр сонгосон мэдээ Оросын ерөнхийлөгчийн сонгуульд дарагдан өнгөрлөө. Парламентын гишүүд тэмдэглэхдээ Их хурал ба бүсийн Засгийн газрын хооронд зөрчилдөөнтэй байсан 2007 оноос улсаа тэргүүлж эхэлсэн Кара-Оол нийгмийн эв нэгдлийг хангаж чадсан гэж үнэлэв.

Шолбан Кара-оол 1966 оны долдугаар сарын 16-нд төржээ. Уралын их сургуулийн гүн ухааны факультетыг дүүргээд 1993 онд аспирантур төгсөн эрдмийн зэрэг хамгаалсан байв. 2006 онд Тувагийн их хурлын гишүүнээр сонгогдсон ба 2007 онд Засгийн газрыг нь толгойлох болжээ. Түүний нэрийг ерөнхийлөгч Дмитрий Медведев Тувагийн тэргүүнд санал болгосныг Их хурал нь баталсан байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж