Чех улс кино урлагийг татвараар дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2012.03.06-нд нийтлэгдсэн

Чех улс кино урлагийг татвараар дэмжинэ

Чех улс үндэснийхээ кино урлагийг дэмжихийн тулд борлуулсан тасалбар болгоноос 1 хувийн татвар авах шийдвэр гаргалаа. Мөн арилжааны кабелийн, агаарын, хиймэл дагуулын ТВ-үүд ч  нэмэлт хураамж төлөхөөр болжээ.

Өмнө нь Чехийн Кино урлагийг дэмжиж, хөгжүүлэх Улсын сан борлуусан тасалбар болгоноос 1 крон авдаг байсан бол одоо шинэ хуулиар үнийн дүнгийн 1 хувийг хүртэхээр болж байна.

Шинэ хууль чехийн киног дэмжих өөр эх сурвалжийг ч баталгаажуулжээ. Тухайлбал, чех кино гаргадаг арилжааны телевизүүд дээрх Санд зориулж 150 сая орчим крон (7,95 сая $) төлөх юм. Мөн Сангийн мэдэлд байдаг киног арилжааны зориулалтаар ашиглаж дахин 20-30 сая (1,06-1,60 сая $) крон олох төлөвлөгөөтэй байна.

Эдгээр болон бусад эх үүсвэрээс нийтдээ 250-300 сая крон (13,25-15,9 сая $) цуглах юм. Үүнийг хөдөөгийн кинотеатрыг засварлах, шинэ кино бүтээхийг дэмжих, кино наадам зохион байгуулах зэрэгт зарцуулах бөгөөд Чех улс ойрын үед бүх хуучин киногоо тоон системд оруулан сэргээн засах төлөвлөгөөтэй байна.

  
           

   

                                                        

Эх сурвалж: mirpragi.ru

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж