Пабло Пикассогийн уран бүтээлийн эхэн үед хамаарагдах “Тагтаатай хүүхэд” зургийг зарах гэж байна. Уэлсийн харьяат нэгэн хүн энэхүү зургийг эзэмшдэг бөгөөд 50 сая паундаар зургаа үнэлжээ.
1901 онд бүтээгдсэн “Тагтаатай хүүхэд” Пикассогийн уран бүтээлийн цэнхэр үеийн эхлэлд тооцогдоно. Кристигийн дуудлага худалдааны ажилтнууд уг зургийг авах хувь хүнийг олох хүсэлтийг одоогийн эзнээс нь аваад байгаа гэнэ.