Эр хүн бэлгийн хүсэлдээ хөтлөгдвөл баяжих нь мөрөөдөл болж үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Эр хүн бэлгийн хүсэлдээ хөтлөгдвөл баяжих нь мөрөөдөл болж үлдэнэ

Герегийн гүн ухаантан Клеобул: Бусдын дэргэд эхнэртэйгээ бүү нялуур, бүү
хэрэлд: эхнийх нь чиний мулгууг, хоёр дахь нь чиний галзуу аашийг
өрөөлд харуулах вий. 

Мэргэжилтний тайлбар: Хүн амьтадтай төстэй нэг рефлекс байдаг нь
эсрэг хүйстэн рүүгээ тэмүүлж, үр удмаа үлдээх бэлгийн хүсэл юм. Тэгвэл
хүн адгуусан амьтанаас ялгаатай нь оюун ухаантай махбодь. Өөрөөр хэлбэл
бэлгийн таашаал хүслээс гадна хүнд оюун тархины жаргал чухал байдаг.
Тийм ч учраас хөгжилтэй орны иргэд үйлс бүтээж, оюуны таашаал эдэлж,
түүнийхээ төлбөрийг зах зээлээс авч хангалуун сайхан амьдарцгаадаг. 

Ер нь хөгжлийн голыг эрчүүд хийх учиртай. Өргөгддөг гүүр, сансарын
пуужин, усан парк гээд том том хөгжлийг илтгэсэн байгууламжуудыг бүгдийг
нь эрчүүдийн гар бүтээсэн байдаг. Тэгвэл буурай орны эрчүүдийн ихэнхи
нь өдөрт адгуусны цэнгэлээ хөөснөөс хармаа хоосон, гэр бүл, ахан дүүс нь
дутуу гачуугийн зовлонтой амьдардаг. Өөрөөр хэлбэл өдрийн үйлс, хөгжил
бүтээх ихэнхи цагаа адгуус шиг эсрэг хүйстэнтэйгээ нялуурч эсвэл хэрүүл
хийж өнгөрөөснөөс түрийвч нимгэн алхацгаадаг. 

Улс орныхоо хөгжлийг бүтээлцсэн эрчүүд барьсан 100 давхар байшин,
зохион бүтээсэн камертай гар утас, сэтгэсэн компьютер тоглоом гэх мэт
өөрийн оюунаа ухаанаа бусдад гайхуулж байна. Гэтэл монгол эрчүүд
хүзүүлдсэн, тэвэрсэн хүүхнээ бусдад гайхуулж зогсохдоо өөрийн мулгуугаа
давхар харуулж байгаагаа огтхонч мэдрэхгүй амьдрах нь эмгэнэлтэй. Хүн
амьтанаас ялгаатай нь ийм нууц үйлдэлүүдээ үйлдэх оромж өөртөө оюун
ухаанаараа зохион бүтээсэн явдал юм. 

Тэгээд ч эрчүүд нь гэрт гадаагүй эсрэг хүйстэнээ чирээд «ороо нь
орчихсон буур» шиг гүйгээд байхаар чинь улс орныг чинь хэн хөгжүүлж,
түрийвчийг чинь хэн түнтийлгэх юм бэ? Хүн гэдэг чинь адгууснаас ялгаатай
оюун ухаантай махбодь юм бол бэлгийн таашаалаас өөр хийж бүтээх оюуны
таашаал авахгүй бол ядуу гуйранч амьдрах нь мэдээж. Хүн бол адгуус шиг
доодхоо баясгахаас гадна үйлс бүтээж тархи оюунаа баясгаж амьдарвал
хангалуун сайхан амьдардаг учиртай. 

Түрийвч түнтгэр эрчүүд бүтээн босгохдоо гарамгай байхад хармаа хоосон
эрчүүд хүүхнүүдэд авъяасаа, бяр чадлаа үзүүлдэг. Нээрээ л япон, америк,
англи гээд хөгжилтэй орны эрчүүдийг олны дунд, хөгшчүүл болон эцэг
эхийнхээ өмнө хүүхэн хүзүүлдээд, өвөр түрийн дээрээ суулгаад, үнсэж
долоогоод, өдөржин хөтлөөд гүйгээд байгааг огт хараагүй юм байна. Монгол
эрчүүд хар эрт банди байхдаа авгай авч, хэд хэдээр нь сольж нийлж,
эргүүлж панаалдаж, унтаж хэвтэж явдаг шигээ гарамгай ажил үйлс
бүтээчихсэн бол улс орон маань дэлхийн нэн буурай орны жагсаалтад орж,
монгол гурван хүн бүрийн нэг нь дэлхийн үгээгүй ядуу гэсэн ангилалд
баггахгүй байхсан. Ганц хоёр гайгүй амьдарч байгаа эр Монголд байгаа ч
эцэг эх, ах дүү нарын хэн нэг нь туйлын ядуу амьдарч байна. 

Эсрэг хүйстэнтэйгээ унтаж хэвтэхээ биш хийж бүтээхээ эрхэм болгодог
учраас хөгжилтэй орны залуус оройтож гэрлэдэг. Амьдралд юм бүтээх чадвар
олж авах, хүнтэй хамтран амьдрах ур ухаанд суралцсан хойноо гэр бүл
бололцдог. Гэтэл манай ихэнхи эрчүүд хармаа хоосон, гэр оронгүй,
харьцааны соёлгүй, гэр бүлээ аваад явах ур ухаангүй байж хүүхэн
хүзүүлдэхээ эрхэм болгодог. Ингээд өөрийгөө дээр нь өрөөлийн охиныг
зовоож эхэлдэг. 

Жишээ нь хорь хүрсэн залуу танилцаад хоёр сар болж байгаа хүүхэндээ
цэцэг бариад далжиганаад гүйгээд байдаг. Гэтэл ард иь хорин жил буюу 200
сар хүч хөдөлмөрөө зориулсан ээж нь хар цайтай сууж байх жишээтэй.
Тиймээс эхлээд ээжийнхээ ачийг хариулахын төлөө эрдэм сураад түүгээрээ
ээжийгээ, гэр бүлээ тэжээх чадвартай болсон хойноо гэр бүл зохиовол
түмэн дунд зодолдож хэрэлдсэн хосууд болохгүй байх. Ухаангүй хайрууд
гэрт гадаагүй тэврэлдээд сайхан амьдарч байгаа бол өөр хэрэг. Ээж чинь
хар цайтай, ах дүү чинь орох оронгүй, үр хүүхэд чинь ухаан мулгуу, амин
дэмийн дутагдалтай, улс орон чинь хог шороотой сааралтан харагдахаас
гадна хамгийн гол нь монгол эр таны түрийвч нимгэн байна. Тэгээд ч манай
хүүхнүүд ядуу амьдралдаа тэвчээртэй ханддаг бол өөр хэрэг. Ганц жил
хүрэхтэй үгүйтэй олон дунд тэврэлдэж давхичихаад ханийг нь түмэн сонгоод
өгчихсөн юм шиг хажуу хавиргын хүмүүсийн яс хавтайтал хэрэлдээд,
зодолдоод, ховлоод гүйгээд байдаг. 

Тэгээд ч хажуудах ханиа муулаад яваа хүнийг хүмүүс гаднаа худлаа
эвийлсэн царай гаргах боловч дотроо «галзуу солиотой, ааш муутай, мулгуу
тэнэгт» шууд тооцдог. Ямар сайндаа л «Гээндээ ч бий, гоондоо ч бий»
гэдэг ардын үг гарч байхав дээ. Ер нь яагаад түмэн дунд хэрэлдэж байгаа
хос утгагүй харагддаг вэ? Хүн авгай нөхрөө өөрөө сонгож авдаг. Надтай
үзэл бодол, сэтгэл зүрхээрээ нийлнэ гээд. Гэтэл амьдралын гол асуудалдаа
гоомой хандаж, хорвоод залбирч хань ижлээ сонгочихоод болохоо байхаар
нь бусдын тав тухыг алдуулж уурлаж хашгичих нь хамгийн зохисгүй үйлдэл
юм. Болохгүй байгаа юм бол салаад явна биз, болгох гээд байгаа юм бол
орон гэртээ болгохгүй бол бусдыг хүндэлдэггүй, галзуу солиотой, ухаан
хагас гэдгээ бусдад харуулаад байна. 

Ер нь монголчууд жаахан ном шагайж ухаанаа тэлэхгүй бол бусдыг ичээм
тэврэлдэж, хүзүүлдэж эсвэл мулгуутан хэрэлдэж хажуу дахь ханиа олны өмнө
ихэд зовоодог. Ухаан мулгуугийнхаа хэрээр бусдыг азтай, өөрийгөө азгүйд
тооцдог. Бусад хүмүүс азтай учраас ухаалаг нэгэнтэй суучихлаа гэж
боддог. Хэрэг дээрээ арван хуруу тэгш хүн гэж энэ хорвоо дээр байдаггүй.
Ханилсан хүн ч, тэр бүү хэл та өөрөө ч өч төчнөөн дутагдал, муу
зуршилуудтай байгаа. Гагцхүү хос хоёрын хамтын амьдрал гэдэг бол дээд
зэргээр харилцан зохицож амьдрахыг хэлдэг. Үнэхээр тэр хүнийг жинхэнэ
хайрлаж байгаа хүн тэвчээртэй хандаж чаддаг. Нөгөөх нь ч мөн ялгаагуй.
Ухаалаг, хайртай л бол тэвчээрээ гаргаж чадна. Хоёр өөр орчин, нөхцөлд
бараг хорин жил тусдаа өсчихсөн хүмүүс өөр өөр амьдралын дадал зуршил,
үзэл бодолтой болчихсон байх нь мэдээж. Хэн хайртай хүнийхээ дотоод
ертөнцийг хүндэлж тэвчээр гаргаж харьцана тэр хүн эргээд хайр, хүндлэл
амсаж чаддаг. Үүнийг л хос хоёрын хорвоод зохицон амьдрах ухаан гэдэг. 

«Хар эрт битгий гэр бүл зохио» гээд өвгөдийн сургаад байдаг нь эсрэг
хүйстэнтэйгээ зохицон амьдрах ухаанд сурахгуй бол амьдралаа там болгоно
гээд байгаа юм. Ер нь «Хань ижлүүд өдөр нь хос гэдгээ мартаж, шөнө нь
хосууд гэдгээ мартахгүй байж чадвал аз жаргалтай амьдарч чаддаг». Учир
нь хүн өдрийн хоол унд, гэр орон, хувцас хунараа хайраар бүтээх
боломжгүй. Ажил хөдөлмөрөөр л олох боломжтой. Тэгээд хүн хайртай
хүнтэйгээ бие сэтгэлийн жаргал эдлэхээс гадна нэгэнт оюун ухаант махбодь
болж терчихөөд бүтээх босгох оюуны таашаал эдлэхгүй адгуус мэт
амьдарвал гуйлгачин амьдрах нь мэдээж юм. Хөгжлийг бүтээсэн ард түмэн
оюун тархины таашаалыг дээд таашаал, бие сэтгэлийн таашаалыг доод
таашаалд тооцдог. Учир нь хийж бүтээсэн зүйл үгээр хэлэхийн аргагүй оюун
ухаант махбодь гэдгээрээ бахархах агуу таашаалыг хүнд авчирдаг юм.
Тэгээд ч нэгэнт оюун ухаант хүн болж төрчихвөд зөвхөн идэж ууж, унтаж
хэвтэж, хурьцаж адгуусны таашаалтай амьдарна гэдэг харамсалтай билээ.
Хийсэн бүтээснийхээ төлбөрөөр хангалуун сайхан амьдрахыг л бүх хүн
төрөлхтөн хүн шиг амьдарч явна гэдэг юм. 

Хүний хөгжлийн «Гэрэлт-Оюу» төв

http://enhbazar.posterous.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж