
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Архигүй Монголын төлөө” уриалгыг дэмжих үүднээс Төмөр зам дахь Цагдаагийн хэлтэс нэр бүхий газруудтай хамтран архидалтын хор уршгийг сурталчилсан өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Маргааш 14.00 цагт Вокзалын арын талбайд эхлэх өдөрлөгийн үеэр “street art” үзэсгэлэн, зохиолч, яруу найрагчдын архины хор уршгийн талаар бичсэн ухаарал бүхий шүлгүүдийг сонирхуулах аж.
Мөн архидан согтуурснаас үүдэн үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо баримт болон хоногт хэрэглэж байгаа архины хэмжээ, түүнээс үүдэн гарч буй гэмт хэрэг, ослын талаар мэдээлэх ажээ.
Д.Жаргалсүрэн