Улсын сайн малчин 15 га газар моджуулжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Улсын сайн малчин 15 га газар моджуулжээ

XVII жарны «Баясгалант» хэмээх усан луу жилд Өмнөговь аймгийн Булган сумын Хавцгайтын өвөл­жөөнөөс улсын сайн малчин тодорлоо. Бага наснаасаа одоог хүртэл 57 жил мал малласан Цэвэлийн Валя гуайд шагнал цомыг нь гардуулахаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн БОАЖЯ-ны сайд Цогтбаатар, Засгийн газрын ахлах зөвлөх Б.Долгор, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун болон бусад ажлын хэсгийнхэн очиход нутгийн ард  олон үр хүүхэд нь чуулж, угтасан байна. Улсын сайн малчин Валя мал маллах арга ухаанаас гадна байгаль дэлхийгээ хайрлах ухааныг орхилгүй эрхэмлэж 15 га газрыг моджуулсан байна. Байгалийн урсгал усыг газар доогуур татан усыг төвлөрүүлэн талбайгаа усалдаг гэнэ. Ус ховор ангамал газар мод тарих амаргүй. Түүнчлэн малынхаа тэжээлийг хамтад нь тариалдаг нь бахархалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж