Elizabeth Taylor 78н насан дээрээ хуримаа хийх нь

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Elizabeth Taylor 78н насан дээрээ хуримаа хийх нь

Элизабэт Тэйлор / Elizabeth Taylor /  78н насан дээрээ  9 дэхь удаагаа хуримаа хийх гэж байна. Түүний сүйт залуу болох холливуудын менежер Жэсон  Винтер / Jason Winter / 49 настай аж. Элизавэт Тэйлор 3-н жилийн өмнө Хавайн арал дээр амарч байхдаа Жэсон Винтертэй танилцжээ. Тэд хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэдгээ хараахан зарлаж амжаагүй байгаа ч тэд холливууд ил тод болсон хосуудын нэг гэнэ ээ.
Залуу зандан насан дээрээ олон сайхан кинонд тоглон үзэгчдийг байлдан дагуулж байсан жүжигчин маань одоо гандан буурахгүй өөрөөсөө 30 шахам дүү хархүүг уургалж олны анхаарлыг татжээ. Тэдний хайр дурлалын талаар сонирхсон сэтгүүлчдэд Элизабэт ярилцлага өгөхдөө Винтөр бол миний мэдэх хамгийн гайхамшигтай хүн болохоор би түүний хайрладаг юм гэжээ. Элизабэт Тэйлорийн хамгийн сүүлийн нөхөр болох Larry Fortensky түүнээс 1996 онд 5 н жил хамт амьдарсны эцэст салжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж