Ослын хохирогчдыг мөрч ноход хайжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.05-нд нийтлэгдсэн

Ослын хохирогчдыг мөрч ноход хайжээ

Польшид мөргөлдсөн хоёр галт тэргэн дотроос амьд үлдсэн хүмүүсийг гаргах ажиллагаа өчигдөр болжээ. Өнгөрсөн бямба гаригт болсон уг ослын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 16 хүрчээ. Польшийн гал сөнөөгчдийн мэдээлснээр гэмтэж бэртсэн 60 гаруй хүнийг эмнэлэгт хүргэсэн аж. Осолдсон галт тэргэн дотор амьд гарсан, гэмтэж бэртсэн өөр хүмүүс байгаа эсэхийг албаны хүмүүс тодорхой хэлж чадахгүй байгаа гэнэ. Хэргийн газар мөрч нохдыг аваачсан боловч сүйдсэн галт тэргэн дотор амьд хүн байгаа ямар ч шинж байхгүй гэнэ. Ослоос амьд  гарсан 100 гаруй зорчигчийг нисдэг тэргээр нүүлгэн шилжүүлсэн юм байна. Харин мөргөлдсөн хоёр галт тэрэг авах юмгүй болтлоо сүйдсэн гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж