Тэмдэглэлт өдөр 2011.03.18

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Тэмдэглэлт өдөр 2011.03.18

Энэ өдөр таалал төгсчээ

Иван Грозный, Оросын анхны хаан (1530.08.25-1584.03.18

IV Иван түүхэнд зөвхөн дарангуйлагч гэж үлдээгүй. Тэрээр тухайн цагийнхаа боловсролтой хүмүүсийн нэг байсан ба ер бусын ой санамжтай, шашины номонд сайн байлаа. Хаатан Москвад ном хэвлэлийг зохион байгуулж, Буянт Василийн сүмийг бариулахад хувь нэмрээ оруулжээ.

Догшин Иван (IV Иоанн) 1530 оны наймдугаар сарын 15-нд агуу ван III Василий ба Елена Васильевна Глинская нарын хүү болон төрсөн бөгөөд эцэг нь нас барсны дараа эхийгээ нас бартал нь цуг байжээ. Тэрээр найман настадаа бүтэн өнчин үлджээ. Иван ордны эргэлт хуйвалдааны дунд өссөн түүнд хар санаа, хардалт сэрдэлтийг суулгаж өгсөн байлаа. Хааны гол мөрөөдөл нь хэмжээлэшгүй эрхт засаглал байсан бөгөөд тэрээр 1547 онд хаан ширээнд суужээ. Хаан болоод тэрээр Баруун Европтой эрс өөрөөр харилцаж эхэлсэн гэдэг. Агуу ван цолыг тэрээр жонон гэж орчуулж, хаан гэдгээ эзэн хаан хэмээн дуудуулах болсон байлаа. 1549 оноос тэрээр нэлээд шинэчлэл явуулан төв засаглалаа бэхжүүлсэн байна. 1558 оноос Левоны дайны явуулан Балтийн эрэг хавийг эзлэн авчээ. Түүний арми 1560 онд бүрэн ялалт багуулсан ч дөрвөн жилийн дараа оросууд ялагдал амсч хаан гэм буруутанг хайн цөлж, алан талах болсон байлаа. Догшин Иван хааны засаглалыг түүний амьд байх үеэс харж болно. Түүний дотоод, гадаадын бүхий л эхлэл нь бүтэлгүйтсэн юм. Хаан 1578 оноос цаазаар авахаа больсон бөгөөд дараагийн жилд нь хийсэндээ гэмшлээ илэрхийлж байлаа. Өршөөл нигүүсэл нь заримдаа хэтэрхий догшин авир болж басан юм. Нэг ийм догшролтоороо  тэр өөрийн хүү Иваныгаа хөнөөсөн байв. Тэр нь хааныг цөхрөлд оруулжээ. Нөгөө хүү Федор Иванович нь улс орноо авч явах чадваргү байлаа. Догшин Иван 1584 оны гуравдугаар сарын 18-нд нас баржээ.

Энэ өдөр төржээ

Мари Мадлен де Лафайет (1634.03,18-1693.05.25)

Францын зохиолч Мари Мадлен де Лафайет (төрөлхин Мари Мадлен Пиош де Ла
Вернь) 1634 оны гуравдугаар сарын 18-нд Парис хотноо төрсөн
бөгөөд нэлээд ядуурсан язгууртан айлаас
гаралтай ажээ.
Итали ба латын хэлний сургуулийг зохиолч хэл судлаач Жиль Менажаас 16 настайгаасаа
авч эхэлсэн гэдэг.

Багш нь түүнд
зохиолч болох эхлэлийг нь өгчээ.
Түүгээр ч барахгүй шавиа  мадам де Рамбуйе ба салон Мадлен де Скюдери нарын
тухайн цагийн уран бүтээлчдийн
салонд оруулсан байжээ.

Мари-Мадлен 1655 онд гүн
де Лафаеттай гэрлээд
Овернид очин амьдарсан ба Дөрвөн жилийн дараа Парист буцан ирээд уран зохиолчидта
дахиад нийлсэн байв. 1662 онд нууц нэрээр “Гүнж де Монпаньсе” анхны романаа
нийтлүүлсэн байна. Түүний
уран зохиолын хөгжилд Ларошфукотай
найзалсан нь тус болжээ. 1669-1671 онуудад “Заида” романыхаа хоёр ботийг хэвлүүлсэн байлаа. Түүний гурав дахь боть “Клевын
гүнж” роман нь Францын уран
зохиолын түүхэнд үндэс болсон гэхээс гадна сэтгэл
зүйн романы урьдатгал нь болсон юм. 1680-аад он Марийн
хувьд эмгэнэлийн жилүүд байв.
Ларошфуко 1680 онд, нөхөр нь 1683 онд нас барсан байлаа.
Үүнээс хойш тэрээр дахин зохиол
бичээгүй бөгөөд жожиг амьдарч байлаа. Зохиолч хатагтай 1693 оны
тавдугаар сарын 25-нд нас барсан ба түүний
үлдээсэн хэвлээгүй гурван боть бүтээл нь XVIII зуунд хэвлэгдсэн
ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж