“Sauber” баг Японд дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Sauber” баг Японд дэмжлэг үзүүлнэ

“Формула-1”-ийн 2011 оны дэлхийн аваргын нээлтийн гарааны үеэр “Sauber” баг уралдааны машин дээрээ Японы ард иргэдэд сэтгэлийн дэм өгөх зурвас байрлуулахаар болжээ. Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт Японы улсын Номхон далайн эрэг дагуух хотууд газар хөдлөлт, цунамид өртөж, одоогийн байдлаар 5000 гаруй хүн амь насаа алдаад байгаа юм. Харин F1-ийн “Sauber” багийн нэгдүгээр нисгэгч Камуй Кобаяши Японы уугуул иргэн бөгөөд Хьёого мужид төржээ. “Формула-1”-ийн ДАШТ энэ сарын 27-нд Мелбурн хотноо Австралийн гран-при уралдаанаар эхлэх бөгөөд тус уралдаанд Кобаяши болон Мексик нисэгч Серхио Перез нарын машин дээр “Бидний залбирал Японы ард түмэнд хүрэх болтугай” гэсэн утгатай бичиг байрлуулж, түүнтэйгээ уралдах юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж