Захиргааны хэрэгт газрын маргаан зонхилж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Захиргааны хэрэгт газрын маргаан зонхилж байна

Захиргааны хэргийн шүүхүүд 2011 онд 1556  нэхэмжлэл, гомдол хүлээн авч, 403 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчид нь буцааж, 891 хэргийг хянан шийдвэрлэсэн нь өмнөх оноос 140  хэргээр буюу 13.6 хувиар буурчээ. Харин хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийг төрлөөр  нь авч үзвэл газрын маргаан 228 буюу хамгийн өндөр хувийг эзэлж байгаа аж. Түүнчлэн  төрийн албаны тухай хуулиар 139, ашигт малтмалтай холбоотой 86, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой 83, татварын маргаан 76, тендерийн 38, сонгуультай холбоотой 10, төрийн болон орон нутгийн өмчийн тухай 11, бусад 220  маргааныг шийдвэрлэсэн дүн мэдээ байна.  Хянан шийдвэрлэсэн захиргааны хэрэг Нийслэл, Ховд, Дорноговь, Увс аймагт 0,2 – 45,5 хувиар нэмэгдэж, Орхон, Архангай, Дархан-Уул, Сүхбаатар, Баян-Өлгий, Дундговь, Дорнод, Булган, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Говьсүмбэр, Говь-Алтай, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Завхан аймагт 2,6 – 91,7 хувиар буурчээ. Харин  Өмнөговь аймаг өмнөх оны мөн үетэй адил байна.
Давж заалдах шатны журмаар захиргааны 551 хэрэг хүлээн авч, 492 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс, 8 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэжээ. Үүнээс шинээр байгуулагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 388 хэрэг хүлээн авч, 353 хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэнээс, 5 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэсэн аж. Хяналтын шатны шүүх 331 хэрэг хүлээн авснаас 240 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 70 хэргийг хянан хариу өгчээ. Хянан хэлэлцсэн 240 хэргээс 12 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан шийдвэрлэсэн байна.  

О.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж