Орон нутаг дахь орос иргэдээс санал авч байна

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Орон нутаг дахь орос иргэдээс санал авч байна

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль үргэлжилж байна. Монгол Улсын хэмжээнд 3000 орчим Оросын иргэн амьдарч  байгаагаас 911 иргэн ерөнхийлөгчийнхөө сонгуульд санал өгөх тооцоо байгаа аж. Дөнгөж сая авсан мэдээллээр Улаанбаатар хотод амьдарч буй 566 иргэн санал өгөөд байгаа бөгөөд ирц 62 хувьд хүрсэн байна. Түүнчлэн орон  нутагт буюу Дархан-Уул, Орхон аймагт Оросын иргэдээс санал авах штаб ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар Дархан-Уул аймагт 102 иргэн санал өгөх жагсаалтад нэр нь бүртгэгдсэнээс 11 хүн саналаа өгөөд байна. ОХУ-ын консулын газраас Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Алтанбулаг,  Ерөө, Шаамар сумдад амьдарч буй 20 гаруй иргэний саналыг авахаар хоёр хүний бүрэлдэхүүнтэй комисс томилоод байгаа гэх мэдээллийг өглөө.

Монголд амьдарч буй Оросын иргэдээс санал хураах ажил өглөөний 08.00 цагт эхэлсэн бөгөөд ОХУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд  гэргийн хамт 14 дүгээр дунд сургууль дээр байрлаж буй төв штабд ирж, саналаа өгсөн байна. Тэрбээр хоёр дахь удаагаа  санал авах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд “Бүртгэл мэдээлэл гаргах, Монгол Улсад амьдарч буй Орос иргэдийг саналаа өгөхийг уриалан, өргөнөөр оролцуулахад анхаарч, сарын өмнөөс бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн” хэмээлээ. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж