“Eagle News” Оросын сонгуулийг онцолж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

“Eagle News” Оросын сонгуулийг онцолж байна

“Eagle News” телевиз өнөөдөр болж буй ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргэн тойрон дахь мэдээллийг шуурхай дамжуулсаар байна. Тус телевиз өнөөдөр өглөөний 09.00 цагаас эхлэн үдшийн 00.00 цаг хүртэл сонгуулийн үйл явцыг дамжуулах бөгөөд сонгуулийн урьдчилсан дүн гарах хүртэл “Eagle News”  телевиз болон мэдээллийн NEWS агентлагийн тоймч, сэтгүүлч, орчуулагчид үзэгчдэд шуурхай мэдээлэл хүргэх юм. Түүнчлэн тус телевизийн сэтгүүлчид Монголд амьдарч буй Оросын иргэдийн байр суурийг хүргэж, санал өгч буй байдлыг сурвалжлахаар Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

“Eagle News” телевиз ийн шуурхай мэдээлэл, тойм хүргэхийн сацуу Оросын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан Элчин сайд асан Ц.Гомбодорж, ахмад дипломатч Н.Мишигдорж, Орос судлаач Л.Хайсандай нарын дипломатч, эрдэмтэн, судлаачдыг урьж, сонгуулийн үр дүнгийн талаар таамаг дэвшүүлж, шинжээ хийлгэхийн зэрэгцээ халз мэтгэлцээн зохион байгуулах болно.

Та “Eagle News TV”-тэй хамт байгаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж