Хар салхи 37 хүний аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Хар салхи 37 хүний аминд хүрчээ

АНУ-ын Индиана, Кентуки, Охайо, Жоржиа, Алабама зэрэг хэд хэдэн мужийг дайрсан асар хүчтэй хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 37 хүрээд байна. Дээрх мужид сар салхины үеэр сураггүй алга болсон хүмүүсийг олох эрлийг ажлыг үргэлжлүүлж, хохирлын хэмжээг тодорхойлж, эвдрэл сүйрлийн дараах хог, хаягдлыг цэвэрлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн баасан гаригт дэгдсэн хар салхи олон арван байшингийн дээврийг хуулж, цахилгааны шонгуудыг унагажээ. Цаг уурын шинжээчдийн мэдээлж буйгаар өнгөрсөн баасан гаригт дээрх мужид 90 гаруй хар салхи дэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гамшигт нэрвэгдсэн дээрх мужид онц байдал зарлаад байгаа гэнэ. Гамшгийн хохирлын хэмжээг тодорхойлох аргагүй гэж сурвалжлагч нар бичжээ. Сар салхины давтамжийн үечлэлээс харахад хар салхины дэгдэлтийн оргил үе нь гуравдугаар сараас тавдугаар сарын хооронд байдаг авч жилийн энэ үед ийм хөнөөлтэй хар салхи дэгдсэн нь онцгой тохиолдол юм. Кетуки мужид 18 хүн амиа алдсан бол зэргэлдээх Индиана мужид 14 хүн хар салхинаас болж нас барсан. Асар хүчтэй хар салхи Индиана мужийн Мэрисвилл хотыг бүхэлд нь дайрч, ихээхэн хохирол дагуулсан талаар сурвалжлагч нар мэдээлжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж