Ерөнхийлөгч Д.Медведев саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Д.Медведев саналаа өглөө

ОХУ-ын ерөнхийлөгчийг сонгох сонгууль үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев, тэргүүн хатагтай Светлана Медведев нар Москва хотын баруун дүүрэг дэх сонгуулийн санал хураах байранд очиж, саналаа өгсөн байна. Д.Медведев ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөгүй боловч В.Путиныг дэмжихээ эрт илэрхийлсэн билээ. Харин түүний хариуд В.Путин хэрэв ерөнхийлөгчийн сонгуульд ялбал түүнийг Ерөнхий сайдаар томилохоо амласан юм. Нийт таван нэр дэвшигч өрсөлдөж буй энэ удаагийн сонгуулийн хамгийн хүчтэй өрсөлдөөн одоогийн Ерөнхий сайд В.Путин, Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга ясны коммунист Геннадий Зюганов нарын хооронд болж буй бололтой.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж