Cайншандын төслийн зөвлөхийг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Cайншандын төслийн зөвлөхийг сонгожээ

"Minegolia Independent media" сайтын мэдээллийг орчуулан хүргэж байна.

Таван толгойн ордын анхдагч хувьцаагаар хөрөнгө босгох хөрөнгө оруулалтын бан­кууд ажлаа хэдийнэ эхэл­­­жээ. Монголын Засгийн га­зар Сайншандыг аж үйлдвэр­лэлийн цогцолбор болгох 10 тэр­бум ам.долларын төслийн ерөнхий зөвлөхөөр "Bechtel" корпо­рацийг сонгож,  орон сууц­ны хөтөлбөрт зориулан 800 тэрбум төгрөг (650 сая ам.доллар)-ийн бонд гаргах ту­хай хэлэлцэж байна. 

“Эрдэнэс Монгол” ком­па­­нийн гүйцэтгэх захирал, мөн “Эрдэнэс Тавантолгой” компа­­нийн CEO Б.Энэбиш “Тавантолгой" компани “Deutsche Bank and Goldman Sachs –ын хөрөн­гө оруулагчид болон худал­­дааны агентлаг BNP Paribas, Mac­quarie-тай байгуулсан гэрээ­ний дагуу хамтын үйл ажиллагаагаа явуулж эхэл­сэн гэжээ. Хамтран ажиллах үйл ажиллагаа хө­рөн­гө оруулагч банкуудад эр­х олгосон өдрөөс эхэлсэн боло­­­­­хоор галт тэрэг хэдийнэ хөдөл­­сөн аж. Америкийн "Bechtel" группийг 11 хүний бү­рэл­­дэхүүн­тэй тендерийн ко­­­мисс Сайншандын аж үйлд­вэ­рийн цогцолбор байгуулах төс­­­­­лийн ерөнхий зөвлөхөөр шалга­руулсан байна. Засгийн газрын Тэргүүн Ша­дар сайд Н.Алтанхуяг хү­ний хөгжлийн хөтөлбөрийн хү­рээнд 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр хэрэг­­­­­жүү­­лэхэд 800 тэрбум төгрөг (650 сая ам.доллар)-ийн бонд гар­­гах асуудлыг хэлэлцэх болс­ноо мэдэгдээд байна. Харин Монгол Улсын Ерөнхий сайд уг хөтөл­­­бөрийн хүрээнд орон сууцны зээ­­­лийн хүүг зургаан хувь бол­­­гох үүрэг өгчээ. Нисэх бууд­­­лын орчим байгуулах орон сууц­­­ны хорооллын ажил ирэх тав­­­дугаар сард эхлэх бөгөөд ирэх 2012 оны зургадугаар сард 1768 айлын орон сууц ши­­­­нээр ашиглалтад орох юм гэж дээрх эх сурвалж мэдээлэв.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж