Польшид галт тэрэг мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Польшид галт тэрэг мөргөлджээ

Польшийн өмнөд хэсэгт хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 14 хүн газар дээрээ нас барж, 50 гаруй хүн гэмтэж бэртсэн талаар албаны хүмүүс мэдээлжээ. Польшийн телевизээр мэдээлснээс үзвэл Варшав-Краковын чиглэлийн галт тэрэг бямба гаригт буюу өчигдөр Щекоцины хэмээх жижиг хотод осолдсон байна. Төмөр замын албаны нэгэн хүний ярьснаар хурдын галт тэрэгний нэг нь буруу чиглэлд явж байсан гэнэ. Зарим зорчигчдын цогцсыг сүйдсэн галт тэргэн дотроос гаргаж чадаагүй байгаа талаар цагдаа нар ярьжээ. Гэмтэж бэртсэн зорчигчдыг эмнэлэгт хүргэж, яаралтай түргэн тусламж үзүүлэхээр Варшав, Врослав хотоос нисдэг тэрэгтэй аврах ажилтнууд очжээ. Осол гарах үед Польшийн хойд хэсэг дэх Перемышлээс Варшавыг чиглэн явж байсан галт тэрэг Варшаваас Краков орох байсан галт тэрэгтэй бямба гаригийн орой орон нутгийн цагаар 21:15 орчим мөргөлджээ. Гэрчүүдийн хэлж буйгаар галт тэрэгний машинист өмнөөс нь галт тэрэг ирж явааг хараад гэнэт тоормослоход галт тэрэг 120 км/ ц хурдтай байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж