Монголд амьдарч буй Оросууд саналаа өгч байна

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Монголд амьдарч буй Оросууд саналаа өгч байна

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэллээ. Томоохон гүрний тоонд багтдаг ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүс нутагтаа суугаа иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа иргэд нь мөн саналаа өгч байна. Тухайлбал, Монгол Улсад амьдарч буй Оросын иргэд Орос 14 дүгээр сургуулийн байранд ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч байна.  Монгол Улсад ОХУ-ын 3000  гаруй иргэн амьдардгийн 911 нь  ерөнхийлөгчийн сонгууль санал өгөх насныхан байдаг  гэсэн  тооцоо байгаа аж.  Санал хураалт  авах комисст 12  хүн ажиллаж байна.  Улаанбаатар хотод байнга оршин суудаг  300 гаруй  хүн санал өгөх хүсэлтээ ирүүлсэн байгаа аж.  Дөнгөж сая авсан мэдээллээр ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд удахгүй 14 дүгээр сургууль дээр ирж саналаа өгөх ажээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин, М.Зюганов, М.Прохоров В.Жириновский,  С.Миронов нарын  таван хүн  өрсөлдөж байгаа билээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж