Оросууд ерөнхийлөгчөө сонгох гэж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.04-нд нийтлэгдсэн

Оросууд ерөнхийлөгчөө сонгох гэж байна

Өнөөдөр хойд хөрш ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Цагийн 11 бүсэд хуваагддаг ОХУ-ын алс дорнодын районуудад Гринвичийн цагаар бямба гаригийн 20:00 эхэлсэн сонгуулийн санал хураалт баруун хязгаарын Калининградад ням гаригийн 17:00 цагт дуусах аж. ОХУ-ын ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж буй.

ОХУ-ын одоогийн Ерөнхий сайд В.Путины хүчтэй өрсөлдөгчийг сонгуульд дөрөвдэх удаагаа өрсөлдөж буй коммунист Геннадий Зюгановыг гэж ажиглагчид үзэж байна. Харин бусад өрсөлдөгч нь  Оросын хэт үндсэрхэг үзэлт Владимир Жириновский, тэрбумтан Михаил Прохоров, Думын дээд танхимын спикер асан, Шударга Орос намын төвийн зүүний үзэл баримтлалт Сергей Миронов нар юм. Урьдчилсан санал асуулгаар одоогийн Ерөнхий сайд В.Путин ялах магадлал өндөр гарсан ч сонгуулийн санал хураалтын үр дүн яаж ч эргэж болзошгүй гэж ажиглагчид бичиж байгаа. 2000-2008 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хоёр ч удаа бүрэн эрх эдэлсэн В.Путин энэ удаагийн сонгуульд ихээхэн найдвар тавьж буй бөгөөд хэрэв сонгогдвол Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 он хүртэл ОХУ-ын төрийг барих боломжтой юм. Сонгуулийн санал хураах үйл явцтай холбоотой будлиан, булхай гарахаас сэргийлж, санал хураалтын байруудад камер байрлуулахад нэлээд анхаарсан байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж