Вашингтоны шалгуур Ромнид ирж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Вашингтоны шалгуур Ромнид ирж байна

Бямба гаригт Вашингтон мужид болох сонгогчдын чуулга Бүгд найрамдах намаас хэн ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх вэ гэсэн асуултад өгөх хариултын нэг болно.
 
Өнгөрсөн нэгдүгээр сард эхэлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид эхлээд Бүгд найрамдах намаас таван хүн, Ардчилсан намаас өнөөгийн ерөнхийлөгч Барак Обама нэр дэвшсэн байлаа. Одоо Обаматай өрсөлдөхөөр Бүгд найрамдах намын дөрвөн хүн өрсөлдөж байна. Төвийг сахисан байр суурьтай, Массачусетс мужийн захирагч асан Митт Ромни, консерватор бөгөөд популист Ньютон Гингрич, либертианы хөтөлбөртэй конгрессмен Рон Пол ба Пенсильвани мужийн сенатор асан Рик Санторум нар намын сунгаанд өрсөлдөж байна. Нам нь тэднээс цорын ганц нэр дэвшигчээ праймеризийн үе дууссан есдүгээр сарын их хурлаараа зарлах юм.

Puplic Policy Polls төвийн санал асуулгаар, Вашингтон мужийн намын сонгуульд Санторум 38 хувийн санал авахаар байна. Намйн сонгуулийн лидер Ромнийн төлөө намын дэмжигчдийн 27 хувь санал өгөх гэнэ. Пол – 15%, Гингрич – 12% хувийн дэмжлэг авах ажээ.

Энэ санал хураалт муждаа албан ёсоор анхны болох бөгөөд лидер нь ирэх тавдугаар сард Вашингтонд тодрох юм. Энэ бямба гаригийн чуулгын дараа “супер мягмар гариг” гэж нэрлэгдсэн урьдчилсан сонгууль шууд 10 мужид ирэх гуравдугаар сарын 6-нд болох юм. Супер мягмар гаригаар л амжилт гаргахаар өрсөлдөгч нар хичээж байна. Ерөнхийдөө бол одоо сонгууль боллоо гэхэд Ромнийн төлөө америкчуудын 43%, Обамагийн төлөө 52% нь санал өгөх төлөвтэй байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж