Нисдэг тэрэгнээс ус асгаж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Нисдэг тэрэгнээс ус асгаж эхлэв

“Фүкүшима-1” атомын цахилгаан станцын ослын гурав, дөрөвдүгээр блок дээрээс Японы өөрийгөө хамгаалах хүчний нисдэг тэрэгнүүд ус асгаж эхэлжээ.

NHK телевизээр шууд дамжуулж байгаа ажиллагаа гуравдугаар сарын 17-ны өдөр эхэлсэн ба түүнд СН-47 гурван нисдэг тэрэг оролцож байна. Нисдэг тэрэг тус бүр долоон тонн гаруй ус авч явах даацтай. Газраар тогоонд хүрэх нь хүндрэлтэй байснаас агаараас тогоог хөргөөх ус асгана гэдгээ Засгийн газар нь өмнө мэдэгдсэн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж