Залуу эмэгтэйчүүдийн форум болж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.03-нд нийтлэгдсэн

Залуу эмэгтэйчүүдийн форум болж байна

Залуу эмэгтэйчүүдэд тулгарч буй бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах талаар санал бодлоо солилцох, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо өргөх зорилгоор “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” гуравдугаар форум өнөөдөр 09.00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын танхимд эхэллээ. Форумд залуу ээж нар болон оюутан, хөдөлмөр эрхэлж буй, үндэсний цөөнх зэрэг нийгмийн олон талын төлөөлөл болсон 100 гаруй залуу бүсгүй оролцож байна. Тэд залуу эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эдийн засаг болон өмчийн эрхийн нөхцөл байдал, соёл ба ялгаварлан гадуурхалт, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх сэдвүүдээр мэдээллээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлж буй юм.

Тэд энэ жил “Ажиглах хангалтгүй-оролцъё, Сэдэх хангалтгүй-хийцгээе!” уриан дор залуу эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудлыг хөндөн, дүн шинжилгээ хийх бөгөөд өөрчлөх, шийдвэрлэх арга замыг тодорхойлон энэ сарын 7-нд болох “Эмэгтэйчүүдийн нүдээр” үндэсний чуулганд энэ форумын уриалга баримт бичгийг танилцуулах зорилготой ажиллаж байгаа аж. “Залуу эмэгтэйчүүдийн дуу хоолой” гуравдугаар форум өнөөдөр 18.00 цагт хүртэл үргэлжилнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж