Зүүн Азийн орнуудын чуулга уулзалт өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Зүүн Азийн орнуудын чуулга уулзалт өндөрлөв

Зүүн Азийн орнуудын Улаанбаатарын чуулга уулзалт 2012 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ГХЯ-нд үргэлжлэн явагдав. Энэ өдрийн хуралдаанаар Зүүн Ази болон Монголын тээвэр, байгаль орчны асуудлуудыг авч хэлэлцлээ. Yүнд: техникийн шинжлэх ухааны доктор Д.Готов, доктор Ж.Сэрээтэр нар “Уул, уурхайн тээврийн тулгамдсан асуудал” сэдвээр, ШУТИС-ийн доктор,  дэд профессор Б.Батбаяр, Авто тээврийн газрын хэлтсийн дарга Д.Батбаатар нар “Монголын нүүрсний авто тээвэр” сэдвээр, БОАЖЯ-ны Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, доктор Ц.Банзрагч “Монгол орны байгаль орчин бодлогын шинэчлэлийн стратеги” сэдвээр, Японы Рицумейкан их сургуулийн профессор К.Арии “Азийн байгаль орчны системийн хөгжил ба хамгаалалт” сэдвээр, Эко-Ази байгаль орчин, менежментийн дээд сургуулийн захирал, доктор Ц.Адьяасүрэн “Ногоон хөгжил-манай ирээдүй” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Хоёр дахь өдрийн хуралдааныг ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, доктор Б.Батхишиг, Монголын хөгжлийн судлалыг дэмжих төвийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Нямцэрэн нар удирдаж, тус төвийн Удирдах зөвлөлийн дарга, Элчин зөвлөх, доктор Ц.Батбаяр дүгнэж үг хэлэв. 6 орны 80-аад эрдэмтэн, судлаач оролцсон Зүүн Азийн орнуудын Улаанбатарын чуулга уулзалт тулгамдсан олон чухал асуудал хэлэлцэж,  ажлаа ийнхүү амжилттай өндөрлөв. Тус чуулга уулзалтад тавьсан илтгэлүүдийн эмхэтгэлийг удахгүй хэвлэн гаргах юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж