Клеопатра “царай муутай” байжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Клеопатра “царай муутай” байжээ

Түүхэн дэх хамгийн романтик дурлалт хос Марк Антони, Нил мөрний хатан хаан Клеопатра нар Холливудын кинонд гардаг шиг сайхан царайтай хүмүүс байгаагүй бололтой. 2000-аад жилийн тэртээх Египетийн алтан зоосыг судалсан эрдэмтэд Нил мөрний хатан хааныг Холливудын нэр жүжигчин Элизабет Тэйлороос тэс ондоо, урт эрүүтэй, нимгэн уруултай, шонхор хамартай  нэгэн байсан гэж баталж байна.

Жүжигчин Ричард Бартоны тоглосноор бидний мэддэг түүний амраг эр Марк Антони бүлцгэр нүдтэй, бухан хүзүүтэй, хянган хамартай байжээ.  Нил мөрний хатан хаан, түүний амраг эр Ромын жанжин Марк Антонигийн дүрстэй зоосыг Нью Кастл их сургуулийн эрдэмтэд судалж байгаа юм байна. Уг зоос нь орчин үеийн зоосны хэмжээтэй 18 мм зузаан, МЭ 32 онд хамаарагдах эд гэнэ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж