Каддафи Бенгазийг 48 цагийн дотор эзэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

Каддафи Бенгазийг 48 цагийн дотор эзэлнэ

Хурандаа Каддафийн үнэнч цэргийнхэн Триполиос 120 км-ийн зайтай Зинтан хотыг эзлэхээр 15 танк, 40 хуягтын цувааг хөдөлгөсөн байна. Хотыг бөөнөөр буудах  “град” системээр буудаж байгаа гэнэ. Босогчдын хүч сул, зохион байгуулалт муутай учир хот удахгүй эзлэгдэх бололтой.

 Ливийн лидер Маумарын хүү Саиф аль-Ислам мэдэгдэхдээ босогчдын нийслэл Бенгази хотыг эцгийнх нь арми цагийн дотор эзэлнэ гэжээ. Арми бараг Бенгазид “ороод” байгаа учраас цэргийн ажиллагааг дууссанаар тооцож болно гэж тэр хэлжээ.  Мөн тэрээр 2007 онд “алиалагч Саркозийн” ерөнхийлөгчийн сонгуулийг санхүүжүүлснээ мэдэгдэж, баримттай тэр мөнгийг Ливийн ард түмэнд эргүүлэн өг гэж шаарджээ.
Каддафи өөрөө Саркозийг сэтгэцийн гажигтай гэсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж