
Ливийн лидер Маумарын хүү Саиф аль-Ислам мэдэгдэхдээ босогчдын нийслэл Бенгази хотыг эцгийнх нь арми цагийн дотор эзэлнэ гэжээ. Арми бараг Бенгазид “ороод” байгаа учраас цэргийн ажиллагааг дууссанаар тооцож болно гэж тэр хэлжээ. Мөн тэрээр 2007 онд “алиалагч Саркозийн” ерөнхийлөгчийн сонгуулийг санхүүжүүлснээ мэдэгдэж, баримттай тэр мөнгийг Ливийн ард түмэнд эргүүлэн өг гэж шаарджээ.
Каддафи өөрөө Саркозийг сэтгэцийн гажигтай гэсэн байна.