Сербийн саналыг Европын холбоо хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Сербийн саналыг Европын холбоо хүлээн авчээ

Бруссель хотноо болж буй Европын холбооны лидерүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус холбоонд элсэх Сербийн саналыг хүлээн авчээ. Серби 2009 онд Европын холбоонд элсэх хүсэлт гаргасан авч хүлээн аваагүй билээ. Бельградын эрх баригчид энэ хугацаанд Европын холбооны гишүүн орны шаардлагыг хангахын тулд ардчилсан өөрчлөлтүүдийг хийж, дайны гэмт хэрэгтнүүдийг шударга шүүхийн өмнө аваачсан. Бруссель хотноо хоёр өдөр үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын үеэр Европын холбооны 27 гишүүн орны Гадаад харилцааны сайд нар Сербийн саналыг хүлээж авсан байна. Гэвч Румынь Серби дэх 30,000 гаруй Румыньчуудын эрх ашгийг баталгаажуулахаас нааш ЕХ-нд элсэхийг нь зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Сербийн дайны гэмт хэрэгтэн Радко Младич, Горан Хаджич нарыг өнгөрсөн жил баривчилснаар тус улс Европын холбоонд элсэх зам шуударсан гэхэд болно.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж