Сарьсан багваахайгаас томуугийн вирус илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.02-нд нийтлэгдсэн

Сарьсан багваахайгаас томуугийн вирус илрүүлжээ

АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвийн судлаачид, Гватемалийн
судлаачидтай хамтран 2009-2010 онд хэрэгжүүлсэн томуугийн вирусын
экологийн хайгуулаар сарьсан багваахайнаас цуглуулсан 316 сорьцийг
томуугийн вирусын PB1 генд суурилсан пан-томуу-ПГУ-ын праймер ашиглан
судлаж, A/bat/Guat/09, A/bat/Guat/10 гэж тэмдэглэсэн томуугийн 3 омгийн
геном илрүүлж, бүх генийнх нь нүклеотидын дарааллыг тогтоосны үндсэн
дээр томуугийн шинэ дэд хэвшинжийн вирус болохыг баталгаажуулсан байна.

 Сарьсан багваахайгаас илрүүлсэн томуугийн хемагглютинин нь одоо мэдэгдэж
буй томуугийн вирусын хемагглютининий 16 хэв шинжээс ялгаатай тул H17
хэмээн нэрлэх саналыг судлаачид гаргажээ.

NA ген нь одоо мэдэгдэж буй
нейраминидазын бүх дэд хэв шинжээс эрс ялгаатай тул цааш үргэлжлүүлэн
судлах шаардлагатай гэж үзсэн байна. Уг вирусыг тахианы үр хөврөл болон
хэд хэдэн төрлийн эсийн өсгөвөрт, түүний дотор сарьсан багваахайн эсийн
өсгөвөрт өсгөвөрлөхөөр туршсан боловч амжилттай болоогүй ажээ.

http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж