АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн төрсний гэрчилгээ хуурамч байж болзошгүй талаар Аризона мужийн Марикопа дүүргийн Шерифф Жое Арпайо мэдэгджээ. Шерифф уг бичиг баримт хуурамч болохыг нотлох баримтыг олсон гэнэ. Шерифф Арпайо цагаачлалын асуудалд хатуу байр суурьтай нэгэн гэдгээр алдартай бөгөөд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан хэргээр шалгуулж байгаа юм байна. АНУ-ын Шүүх Арпайогийн хэлтсийг Латин Америкчуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж буруутгажээ. Шерифф Алпайо Ерөнхийлөгч Барак Обамагийн төрсний гэрчилгээний хуулбарт түүнийг АНУ-ын иргэн гэдэгт эргэлзээ төрүүлэх зүйлс бий гэж мэдүүлсэн юм. Барак Обамаг АНУ-ын харьяат иргэн биш гэдэг шуугиан дэгдэхэд Цагаан ордон өнгөрсөн дөрөвдүгээр сард түүний төрсний гэрчилгээний жинхэнэ хувилбарыг үзүүлсэн билээ. Гэвч Шерифф Орпайо уг төрсний гэрчилгээг хуурамч гэж үзэж байгаа юм байна. Харин шүүмжлэгчид түүний энэ мэдэгдлийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн нэр хүндийг унагах гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм байна.
Н.Энх