“Засгийн газар эерэг шийдвэр гаргалаа”

Хуучирсан мэдээ: 2011.03.18-нд нийтлэгдсэн

“Засгийн газар эерэг шийдвэр гаргалаа”

Засгийн газраас орон сууцны зээлийн хүүг зургаан хувь болгон буруулсан шийдвэрийн талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ё.Манлайбаяраас тодрууллаа.

-Засгийн газраас орон сууцны хүүг зургаан хувь болгон бууруулсан. Ингэх боломжтой юу?

-Засгийн газрын шийдвэр албан ёсоор бидэнд ирээгүй байна. Гэхдээ энэ бол маш зөв эерэг шийдвэр гаргалаа гэж бодож байна.  Иргэдээ орон сууцжуулах үүднээс Засгийн газар зургаан хувийн хүүтэй бонд гаргасан гэж ойлгож байгаа.

-Ямар хүмүүс энэ квотод хамрагдах бол?

-Нийгмийн аль хүрээнд тодорхой квот тогтоож, орон сууцны зээлийн хүүг зургаан хувиар тооцож олгох вэ гэдгийг Засгийн газрын  дараагийн хуралдаанаар хэлэлцэх болов уу.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж